top of page
Search

Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомт хүртэлх 295 км, тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав.

Баянхонгор аймгийн Шинэжинст сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум, Шивээхүрэн боомт хүртэлх 295 км урт, тусгай зориулалтын авто замын бүтээн байгуулалтын ажлыг удирдлага, менежментээр хангаж, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах гэрээг төслийн захиалагч “Сэкер Ресорсус Монголиа” ХХК-тай байгууллаа.


ree

Энэхүү замыг барьж ашиглалтад оруулснаар нүүрс тээврийн зориулалтаар ашиглахаас гадна энэхүү замыг хойд зүг рүү үргэлжлүүлэн барьж Арцсуурь боомттой холбосноор Арцсуурь – Шивээхүрэн чиглэлийн ОХУ, БНХАУ-ыг холбосон баруун бүсийн эдийн засгийн коридор үүсэх боломжтой юм. Баруун бүсийн авто замын коридор бий болсноор баруун бүсийн аймгуудын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм.

 

 
 
 

Comments


bottom of page